Сэтгэл нэг л хоосон

 



Сайн байцгаана уу. Би 31 настай жирийн нэг ганц бие бүсгүй. Сүүлийн үед маш ихээр ганцаардах боллоо. Өнгөрсөн амьдралдаа дүгнэлт хийгээд надад юу байна гэж бодох болсон. Гэр бүлээрээ байгаа хүмүүсийг харахаар бүр сэтгэл хоосроод явчих шиг болдог. Хүүхэд байхын их шартай хүнээс тусламж авах дургүй өөрийнхөөрөө хүүхэд байсан. Энэ нь миний айлын дунд хүүхэд байсантай холбоотой байж магадгүй тэгээд ч манай аав ээж багш хүмүүс байсан болохоор зөв шар хүүхдэд байх ёстой гэсэн хүмүүжлээр өссөн.
Ингээд бүх зүйлийг өөрөө болгоод өөрийн гэсэн орон байр энэ тэр гээд бусад ганц бие эмэгтэйчүүдийг бодвол арай өөрөөр амьдарсан. Эрчүүд над шиг бие даасан эмэгтэй хүмүүс дургүй юм шиг санагдсан. Та бүхэн надтай үзэл бодлоо хуваалцаарай. Би хэтэрхий жанжин шугам дээр байсан болохоор эрчүүд надаас зугтаад байсан юм болвуу?

No comments:
Write comments