Янз бүрийн маск хэрэглэхгүйгээр арьс арчилгаа төгс байх боломжгүй юм. Өндөг нь арьсыг эрүүл байлгаж, залуу  сайхан хэвээр нь хадгалах үр дүнтэй хэрэгсэл гэдэгтэй та ч гэсэн санал нийлэх байх.
Өндөгний цагаан нь арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэн, чангалдаг. Харин арьсны эпидермист гүн тэжээл өгч, арьсны гүнийг чийгшүүлэх олон төрлийн лецитин хэмээх бодис өндөгний шард агуулагддаг. Арьс залуу сайхан хэвээр байхад А, Д, В амин дэмүүд шаардлагатай. Тэгвэл бүх насны бүсгүйчүүд маань энэ бүх шинж чанарыг агуулсан өндөгний маск бэлтгэн хэрэглэж үзээрэй.
Бараг төгс үйлчилгээтэй гэж хэлж болохоор энэхүү өндөгний маскийг бэлтгэхэд 1 ширхэг өндөг, цаасан сальфетка, маск түрхэх багс, сэрээ, 2 таваг хэрэгтэй.
Бэлтгэх арга:
-Өндөгний шарыг цагаанаас нь салгаж 2 өөр жижиг саванд хийнэ. Өндөгний цагааныг сэрээгээр хутгана.


-Цэвэрлэсэн нүүрэндээ өндөгний цагааныг багсаараа түрхэнэ. Цаасан сальфеткаа нүүрэндээ нааж дээгүүр нь дахин нэг үе өндөгний цагаанаа түрхэнэ. Өндөгний цагааныг хэтэрхий их түрхэж болохгүй шүү. Ингээд маскаа бүрэн хатаах ёстой.


-Маскаа тавиад 20-30 минут буюу цаасаа бүрэн хаттал нь байлгана. Хуулахдаа эрүүнээсээ дээш нь буюу доороос дээш нь чиглэлтэй хуулж авна. Бага зэрэг таагүй мэдрэмж төрж магадгүй ч харин тэр тусмаа үйлчилгээ нь сайн болсон байна гэсэн үг.


-Дараа нь өндөгний шараа хутгаад нүүрэндээ нялж /ихээр/ өгнө. Илүү тэжээллэг болгохыг хүсвэл хэдэн дусал оливын эсвэл наргил модны самрын тос нэмж хутгаад түрхээрэй. 10 минут болоод маскаа угаана. Арьс тань ямар гоё, толигор зөөлөн, чанга болсныг та мэдрэх болно.

Өндөгний маскны үлдэгдлийг бүлээн усаар угаах нь тохиромжтой байдаг. Хэрвээ та хуурай арьстай бол дээрх маскийг түрхсэний дараа тэжээлийн тос түрхээрэй. Наснаасаа залуу харагдахыг хүсвэл уг маскийг 7 хоногт 2 удаа хэрэглээрэй.

Эх сурвалж: www.takprosto.cc
Орчуулсан: 





Ганцхан өндгөөр нүүрний арьсыг төгс арчлах маск


Илүүдэл жин бол хүн бүрийн хүсэх зүйл биш байдаг. Хүнсний сода ашиглаад гэрийн нөхцөлд хэрхэн турах аргыг дэлгэе.
Хүнсний сода нь хүнсний дэлгүүр бүрт хямдхан үнэтэй байдаг. Гэхдээ хүнсний соданы хэмжээлшгүй их ашиг тус бий гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Сода нь байгалийн гаралтай элемент бөгөөд натри агуулсан байдаг тул өөх тос, тагтаршсан зүйл арилгахдаа тун сайн байдаг.
Түүнчлэн арьсны үхэжсэн хэсгийг гуужуулан сэргээж, цайруулах ба харлаж, сайртсан хэсгийг зөөлрүүлэн арилгадаг эд шидтэй тул сода усанд орсноор булбарай зөөлөн арьстай болно.
Ингээд хүнсний сода ашиглан гэрийн нөхцөлд жингээ хасах, арьсны гоо сайхандаа анхаарах зөвөлгөөг хүргэж байна.
1. Унтахын өмнө эхлээд халуун усанд орж биеийг сайтар угаана.
2. Ванинд халуун бүлээн ус дүүргээд 2 хоолны халбага сода хийж сайтар шингээгээд бүтэн биеэрээ усанд орж 15-20 минут хөдөлгөөнгүй хэвтэнэ. Харин үсийг дээш нь шууж боох эсвэл норохоос хамгаалсан уут өмсөөрэй. Содатай усанд 25-минутаас илүү хугацаанд байх хэрэггүй шүү. Соданы бүтэц усанд задарч хүний биеийн өөх, таргалалттай хэсэгт нэвчин өөхийг задлах байгалийн арга юм.


3. Содатай уснаас гарахын өмнө босч зогсоод бага зэргийн хуурай сода авч хавин хэвлий гэх мэт таргалалттай хэсэгт түрхээд хатуулагатай бие угаагчаар сайтар үрж өгвөл илүү үр дүнтэй байна. Уснаас гарахдаа бүх биеэ бүлээн усаар сайтар зайлж цэвэрлээрэй.


4. Уснаас гарсны дараа өөртөө хамгийн их тохирдог биеийн тос, зөөлрүүлэгч заавал түрхээрэй. Хүүхдийн тос байсан ч болно.


5. Ингээд л орондоо ороод сайхан унтаж амрах хэрэгтэй. Унтах байх үед хүний бие организм чимээгүй ажиллах ба соданы нөлөө мөн тэнд үүргээ гүйцэтгэх болно.
6. Энэ мэт аргаар 10 орой дарааллан содатай усанд ороод үр дүнгээ үзээрэй.
Хэт таргалалттай бол өдөр ирэх тусам усанд уусгах соданы хэмжээг 1/4 цайны халбагаар нэмээд өөртөө тааруулаад байж болно.
Соданы оронд далайн давсыг энэхүү аргын дагуу ашиглаж болно. Адилтай магадгүй илүү үр дүнтэй байж болох юм.


Мөн 1 өнжөөд 10 удаа содатай усанд ч орж болно. Усанд орсны дараа биеийн тос хэрэглэх нь арьс соданд хэт хуурайшихаас сэргийлж арьсны тослогыг тэнцвэржүүлж өгнө За ингээд танд амжилт хүсье.
Мөн соданы оронд далайн давсыг энэхүү аргын дагуу ашиглаж болно. Адилтай магадгүй илүү үр дүнтэй байж болох юм.
Эх сурвалж : 1000jor.mn

Содатай усанд 10 удаа ороод 7кг турахаас гадна зөөлөн булбарай арьстай болно.


Хүн бүхэн л урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан турах, биеэ хэлбэржүүлэх янз бүрийн арга хэрэглэж байгаа. Гэхдээ ажил төрөл ихтэй, зав муутай байгаагаасаа болж хүмүүс фитнес, спортоор идэвхтэй хичээллэж чадахгүй гэж бодоод турах тухай бодхоор боломжгүй мэт санагддаг. 
Гэхдээ та бүхэнд өнөөдрийн нийтлэлээрээ бид шөнө унтаж байх үедээ өөхөө шатааж болох гайхалтай жорыг санал болгож байна. Та туршиж үзээд л үр дүнг нь мэдрэх болно.
Хэрэг болох зүйлс:
-1ш өргөст хэмх,
-1ш нимбэгний шүүс,
-1 шил зуун настын шүүс,
-1 аяга үрж жижиглэсэн цагаан гаа,
-1 баглаа яншуй ,
-Тал аяга ус


Бэлтгэх дараалал:
Бүх орцуудаа холигчинд хийж нэгэн жигд болтол нь сайтар холиод хөргөгчинд хийж 1-2 цаг байлагсаны дараа орондоо орхоосоо өмнө уугаад унтаарай.
Энэ ундаа нь хэвлий дахь өөхийг маш түргэн хугацаанд шатаадгаараа гол давуу талтай юм.
Таньд амжилт хүсье!
Орцуудын ашигтай шинж чанрууд:
-Өргөст хэмх нь биеийн өөх шатаах үр нөлөөтэй.
-Яншуй нь хүний биед ашигтай амин дэмүүдийг агуулдаг.
-Цагаан гаа нь биеийн бодисын солилцоог хурдасгадаг.
-Нимбэгний шүүс нь биеэс хорт бодисыг устгадаг.
Эх сурвалж: fithacker.ru
Орос хэлнээс орчуулсан: www.ezuwluguu.com

Та шөнө унтаж байх үедээ өөхөө шатааж болох итэгмээргүй жорыг мэдэх үү?


Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм. Аливаад төгөлдөржихөд хязгаар байх биш, сайжруулсан Аткинсын дэглэм гэдэг бол сайн л хэрэг, тийм биз дээ? Илүү жин маань л арилж байвал боллоо бус уу, дэглэмийн нэр хамаатай юу... Нүүрсуст хүнсний хэрэглээг огцом багасгахад тарган хүн эрс турдаг хуультай, эхний долоо хоногт 5 кг хүртэл ч турах нь элбэг. Харин, мэдээж, цаашид бол турах хурд багасах нь ойлгомжтой. За ингээд энэ, “супермоод” болоод байгаа франц дэглэмийг танилцуулъя.

Франц дэглэмээр турвал дахиж таргалахгүй

/Шуурхай мэдээ/ GTIME Easy1Up Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байна

/Шуурхай мэдээ/ GTIME Easy1Up Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байна


Манай үед мэнгэ дундад зуунд байсан шигээ алдартай биш. Харин ч мэнгийг меланом гэх аюултай өвчин болно гээд эмч нар заримыг нь арилгаж үлдсэнийг нь ажиглаж бай гэдэг. Гэлээ ч хүмүүс мэнгэ ихтэй л бол аз жаргалтай гэдэгт нь итгэх аж. Тэд мэнгэнийхээ байрлалаас болоод өөрийн болон бусдын хувь тавиланг таахаар хүсдэг.

Нүүр ба биеийн мэнгэ юу өгүүлнэ вэ?


Хүний бие, хийж буй үйлдэл зэрэг өөрсдийнх нь талаар олон янзын мэдээллийг агуулж байдаг. Хүний зан ааш, араншингийн бяцхан нууцууд хүртэл тэдний дадал зуршилд ч мөн хадгалагдан гаднаа илэрсээр байдаг.


Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё


Хөвсгөл аймгийн нэгэн сумыг хий үзэгдэл болон сүнс сүүдэр ихтэй гэдгийг иргэд нь ихээр ярьдаг бөгөөд гадныхан тэр сумаас ихэд жийрхдэг байжээ. 
Гэгээн цагаан өдрөөр л хүний хормой хот сөхдөг, эрэлд яваа морьтой хүнийг тушчихдаг тийм газар байдаг гэнэ. Хий үзэгдэл, буг чөтгөртэй тааралдсан бүр тохиолдсон хүмүүсийн ярьж буйг сонсохоор заримдаа бүр нурууны үс босох шиг болдог шүү. Тэдний дунд өөрт болон өөрийнх нь талийгч болсон өвгөнд тохиолдсон нэгэн аймшигт явдлыг өдгөө 70 гарч яваа Гүргэлмаа гэгч эмэгтэй надад ярьсан юм. Тэрбээр Хөвсгөл аймагт анх бэр болж очоод өдгөө тэнд 50 гаруй жил амьдарч байгаа нэгэн ажээ. Одоогоос арваад жилийн өмнө дунд хүүгээ бараадаж Галт суманд шилжин очиж төвхнөжээ. Сумын төвд буусан тэднийхээр орж, гарах хүмүүс олон. Өвгөн Даш нь нас ахих хэрээр архи дарсанд жаахан дуртай нэгэн болжээ. Юм л болбол хөгшин, залуу гэлтгүй хүмүүсийг гэртээ урьж залж, ууж иддэг болжээ. Хөгширсөн хойноо жороо сурав гэгчээр уух насан дээр намбатай төвхнүүн байдаг байсан өвгөнөө эхнэр Гүргэлмаа байнга үглэж зэмлэж, сүүлдээ хараадаг болов. Өвгөн ч өөрийгөө өмөөрч, “Удахгүй энэ ханан гэрээс чинь холдож, хадан гэрт очих нас болсон муу ханийгаа юунд хараадаг юм бэ?” хэмээн уурлаж, бас тунирхана. 

Ингэж явсаар тэднийх долоон жил болжээ. Хөл хөдөлгөөн сайтай цэмбэгэр өвгөн хурдан алхана. Өглөө, оройд байнга дасгал хийж, өдөрт хэдэн үхэртэй хөөцөлдөхөөс өөрийг хийдэггүй өвгөн зав зай завсар харагдвал шилтэй цэнхэрээ өвөртөлж аваад сумын төвөөсөө холгүйхэн газар очоод үхрүүдийнхээ хажууд ганцаараа хөнтөрчихдөг тийм л архинд дуртай өвгөн болов. Сүүлд учрыг нь сонсох нь ээ, архи уух шалтгаан өвгөн Дашид байсан юм билээ, зайлуул. Нэг удаа ханьдаа уйлж, дуулж байгаад өөртөө тааралддаг, тохиолддог зүйлээ нэгд нэгэнгүй ярьжээ. Тэрбээр сүүлийн үед өөртэй нь ер бусын зүйлс таардаг болсноо өдий наслахдаа хүүхэд биш ханьдаа, үр хүүхдүүдээ хэлж сэтгэл санааг нь хямраагаад яах вэ гэж бодоод өөрийгөө зоригжуулж, тайвшруулж явдаг байжээ. Гэтэл нэгэн орой тугалтай гунж нь ирдэггүй алга болчихжээ. Хоёр цаг гаруй харуулдсан өвгөн аргаа бараад, гар чийдэнгээ авч таягаа тулаад сумын төвөөс зүүн зүг рүү үхэр бэлчээрлэдэг газар руугаа гэрлээ тусгаад явжээ. Явсаар байв, бараа сүр алга аа. Гэтэл нүдний буланд нь нэг юм сүүтэгнэж харагджээ. Гэрлээ тусгаад гарвал юу ч байдаггүй, дахиад нөгөө нүдний буланд нөгөө сүүмийсэн зүйлс хоёр, гурав болж харагджээ. Гэнэт айж эмээсэн өвгөн гэрлээ тусгаад “Хаая хүүе” хэмээн хашгиртал хачин муухай үзлийн царайтай амьтан ч биш, хүн ч биш зүйл харагдаад цаашаа гүйжээ. Ээ, бурхан тэнгэр минь, юутай тааралдах нь энэ вэ гэж айж эмээсэн Даш өвгөний ухаан балартаж, гэртээ яаж ирсэнээ бараг санадаггүй тухайгаа эмгэндээ ярьжээ. 

Тэр явдлаас хойш хэд хэдэн удаа хий үзэгдэлтэй таарчээ. Ер нь хүн нэг тийм зүйл таарчихвал дараа нь дахин таараад байдаг муу ёртой юм билээ гэж ихэд сэжиглэн ярьжээ. Хань Гүргэлмаа ч нөхрөөсөө айж эмээн “За, битгий олон долоон дэмий юм ярьж, хүний сэтгэлд сэв хийх гээд бай. 50 гаруй жил хамтдаа байхдаа чамаас ийм яриа сонсоход эвгүйцэж байна шүү” гэж зэмлэжээ. Эхнэрийнхээ зэмлэлд юм бодсон өвгөн уйлж уйлж, дахин нэг шил архи “нугасалчихаад” тас үсэрчээ. Унтсан өвгөнийхөө дээр хучлага тавихаар Гүргэлмаа босоод шкаф ухаж байтал нөхөр нь хар дарж, муухай орилжээ. Тэрбээр “Та нар болиоч ээ, ямар муухай махчингууд вэ? Ео ёо, өвдөж байна ш дээ. Ядаж миний нэг хөлийг үлдээгээч ээ, үхлээ. Хүмүүс байж ямар муухай өлсгөлөн амьтад бэ, болиоч ээ” хэмээн орилж, чээжээ маажихыг нь харсан эхнэр нь яаран сандран очиж нөхрийгөө сэрээжээ. Сэрсэн нөхрийнх нь архи гарчихсан “Харин тийм ээ, хө. Муухай зүүд байлаа” хэмээн халаглахад л Гүргэлмаа яриад байдаг зүйлд нь итгэж, лам хуврагаар явж өвгөнөө үзүүлж харуулъя, байз. Энэ хүн чинь болохоо байчихаж, гэмтсэн бололтой” хэмээн дотроо нөхрөө өмөөрч, гадагшаа өөрийгөө зүхэж байв. Ингэж явсаар нэг өдөр тус суманд Майдар эргэх ёслол болж, гадна дотны сумдаас олон лам нар нэг дор цугларчээ. Хүмүүсийн зав чөлөөгөөр Гүргэлмаа Гандан хийд орохоор болж, Даш хэдэн үхрээ харахаар гэртээ үлджээ. Самган нь ч явсан хэрэг зоригоо бүтээгээд орой гэртээ иртэл өвгөн ч, үхэр ч бараа сураггүй байв. 

Гайхсан Гүргэлмаа хажуу хүүгийндээ орж, бэрээсээ аав нь хаачсан талаар асуухад “Мэдэхгүй ээ, анзаарсангүй. Согтуу бололтой хөл дээрээ тогтож ядан хашаанаас гарч орж, харагдаад байсан шүү” хэмээн ая муутай хялам хийн хариулжээ. Бэрээ ингэж хэлэхэд нь хадам эхийн уур хүрч “Төрсөн эцэг чинь биш болохоор чи ийм хайнга хандаж байгаа юм уу? Настай хүн хүйтэн сэрүүнд хөлчүү согтуу явж байгаад хаа нэг газар унаж, осгоод үхвэл чи яах вэ? Миний хүүд аавыг нь орлож чадах юм уу?” гэж жинтэй хэдэн үг хэлчихээд гэрийн хаалгыг нь саваад гарчээ. Улмаар гэртээ орж ирээд галаа түлчихээд, хоолны махаа гаднаас оруулж ирчихээд, гэрэл гэгээтэй дээр муу өвгөнөө олж ирье. Бүрий тасрахаас өмнө олж ирж ариулж арцдаж, рашаанаар нүүр гарыг нь угаалгаж бузрыг нь арилгая” гэж бодоод хувцасаа давхарлаж өмсөөд гараад явжээ. Ордог хоёр айлаар орж, өвгөнөө сураглавал “Харагдаагүй, манайхаар орж ирээгүй дээ” гэжээ. Тэгээд сумын төвийн гудамжаар тааралдсан хүүхэд, хүмүүс бараг айлын нохдоос асуух нь холгүй явсаар байв. 

Гэтэл “Сургуулийн байрын ард нэг юм тэвэрчихсэн суугаагаараа унтаж байсан шүү” гэж байрын багш хүүхэн хэлжээ. Тэр зүг рүү нь яаран яаран очвол байрны ойролцоох нэгэн эзгүйн хашаанд эвдэрхий амбаар дотор ганцаараа малгайгаа дэрлэчихсэн, архи барьчихсан осгох шахам унтаж байжээ. Өвгөнөө арайхийж сэрээвэл тэрбээр самганаасаа ихэд айж “Чи хэн бэ? Яах гэж намайг энд авчирсан бэ? Яваач, яваач ээ. Би гэртээ очно” хэмээн нүдээ аниад учиргүй орилж цамнахад “Самган нь байна аа. Миний хөгшин гэртээ харья. Энд юугаа хийгээд ирсэн юм бэ?” гэж учирлан гуйж, арайхийж тайвшруулан авч явжээ. Замдаа тэрбээр самгандаа “Намайг нэг үл таних этгээд энд дагуулж ирсэн ш дээ. Би тэрэнтэйгээ архиа хувааж уусан” гэж ярьжээ. Өвгөнийхөө ярианд эмзэглэсэн Гүргэлмаа чимээгүй л сугадаж явав.

Хамгийн гол нь тэр эзэнгүй хашаа буюу эвдэрхий амбаарт өмнө нь хоёр ч хүн өөрийгөө боомилж, амиа хорлож байсныг тэр хоёр дуулаагүй ажээ. Тиймээс хүмүүс тэр эзгүй хашааны ар өврөөр явахаар хүн араас нь дуудаж аврал эрдэг, бас хормой хотыг нь сөхөөд байдаг юм гэж тийм явдалтай таарсан хүмүүс ярьдаг байжээ. Яг үнэндээ согтуу Дашийг үл таних нэгэн этгээд дагуулж, тэр амбаарт оруулсан нь үнэндээ нөгөө хий үзэгдэл, буг чөтгөр байжээ. Гэгээн цагаан өдрөөр ч хэн нэгнийг татаж чангаадаг гэх юм билээ. Гэхдээ таарах ч хүн байна, тааралдахгүй нэгэн ч байдаг байна. Чухам яагаад Даш гэгч өвгөнтэй тиймэрхүү зүйл насны бөгсөнд тааралддаг болсныг хэлж мэдэхгүй юм. Иймэрхүү байдалтай байсаар тэднийх хоёр жил болжээ. Өвгөн нь үе үе алга болно. Хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болоход гайхдаг Гүргэлмаа арга мухарддаг байжээ. Тэгээд сүүлдээ буг чөтгөртэйгээ нөхцсөн мэт эвгүй, эвгүй зүйл ярих болсон Даш эрүүл, согтуу нь бүр мэдэгдэхээ болив. Ингэж явсаар нэг өвөл үүрээр бие засах гэж гарчаад цасан дээр үл мэдэх этгээдэд олон метр газар чирүүлсэн өвгөн амиа алдсан гэнэ. Дашийн хувьд эхэндээ хэн нэгэн этгээд согтуурхаад намайг чирээд байх шиг байна хэмээн бодсон бололтой “Хэн бэ чи? Яах гээд байгаа юм бэ? Харанхуй шөнө юугаа хийж явдаг юм бэ?” гэж нөмөрсөн дээлнийхээ нударгаар цохиход хий юм цохиогдоод байжээ. Сүүлдээ бүр болохоо байгаад самганыхаа нэрээр дуудаж, аврал эрсэн байна. 

Самган Гүргэлмаа нь санд мэнд хувцсаа өмсөж гэрэл тусгасаар гараад ирвэл өвгөн нь цасан дээр шалдан шахуу “Тий, тий. Гэртээ намайг оруулаач ээ. Хүүг минь дуудаач, үхлээ. Энэ нэг муухай юм багалзуураас базаад байна. Гарыг нь тавиулаадхаач” хэмээн хяхтнасан өнгөөр орилжээ. Юу ч харагдахгүй байгаа Гүргэлмаа өөрөө айж, хий дэмий ийшээ тийшээ гүйж, хэнд хандахаа мэдэхгүй тэрхэн зуурт цаг алджээ. Нөхрөө цасан дээрээс босгох гэсэн ч дээрээс нь юм дарсан бололтой, газраас огт хөндийрөөгүй гэнэ. Тиймээс тусламж дуудахаар хүүгийнх рүүгээ гүйж, хаалгыг нь хүчтэй балбан “Аав чинь болохоо байлаа. Алив, хурдлаарай. Түргэн тусламж дуудаарай” гэж хэлчихээд шогшчээ. Жорлонгоос нэлээд хол зайтай чирэгдсэн өвгөн дээрээ гүйж ирэхэд аахилж, уухилсаар амьсгал хурааж байжээ. Ингээд анхны тусламж авч чадалгүй Даш өвгөн үл мэдэгдэх этгээдэд хорлогдож, хөхөө өвлийн хүйтэнд гэрийнхээ гадаа буюу хашаан дотроо амьсгал хураажээ. 

Ганцаардаж үлдсэн хань Гүргэлмаа нь талийгаач өвгөнийхөө араас байнга ном уншуулж, зул хүж өргөн буян үйлдэхээр Гандан хийдээр их явдаг болжээ. Нөхрөө бурхан болсны хоёр жилийн дараа хот бараадсан Гүргэлмаа нэгэн сайн үзмэрчтэй таарчээ. Тэрбээр хэдий болоод өнгөрсөн явдлыг дахин сөхөж асуухыг хүсээгүй ч нөгөө үзмэрч эмэгтэй бүх болсон явдлыг алган дээр нь тавьсан мэт харж, ярьж хүүрнэжээ. Өвгөнөө нэг тиймэрхүү муу муухай зүйлтэй таарсан гэж ярьж байхад нь цаг алдалгүй сайн гэсэн лам хуврагаар явж, засал ном хийлгэх байж дээ гэж хожим нь харуусан ярьж сууна. “Хэрвээ тухайн үед нь бузар булай бүхнээс нь салгаж, хиймор лундааг нь өргөж явсан бол миний муу хань өдийд энх тунх байх л байсан” хэмээн харууслын өнгө аяс, чичирхийлсэн хоолойгоор энэ болсон бодит явдлыг Гүргэлмаа гэгч эмээ надад ярьж өгсөн юм даа.


Үүрээр гараад үл таних этгээдэд чирүүлсэн өвгөн нас баржээ


Үс сайхан бол зүс сайхан гэдэг яах аргагүй үнэн үг. Гэтэл үс унаж шингэрэх асуудал олон хүнд тохиолдож сэтгэл санааг зовоодог. Тэгвэл...
Үс уналт нь олон шалтгаантай бөгөөд буруу хооллолт, өвчний улмаас хэрэглэсэн эм тарианы нөлөө, жирэмслэлт, төрөлт, ядаргаа, сэтгэл санааны байдал, стресснээс болж үс их бага хэмжээгээр байнга унаж шингэрдэг. Шингэн үстэй бол гоо зүйн талаасаа ч таагүй харагддаг шүү дээ. Тэгвэл танд тус болох нэгэн аргыг хүргэж байна. 

Энэхүү бэлдмэлийг хийхэд хэрэглэх орц:
  • 3 хоолны халбага буцалсан царван /хатаасан царван байж болно/. Царванг эмийн сангуудаас хямд үнээр авч болно. 

    • 3 хоолны халбага буцалсан лаврын навч /6-9ш буцлаагүй лаврын навч байж болно/

  • 100 мл ус  
Хийх заавар:
Лаврын навч, царвангаа буцалсан усанд хийж хутгаж таглаад 3 цагийн турш байлгана. Дараа нь шүршигчинд бэлтгэсэн уусмалаа шүүж хийгээд үсний угаар сайтар шүршиж түрхэж өгнө. Орой нь хэрэглэж унтаад өглөө нь үсээ угаагаарай. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ.


Ач тус: Царван болон лаврын навч нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд хүний үсний хуйханд гүн тэжээл өгөх олон төрлийн эрдэс бодис агуулсан байдаг тул таны үсний уналтыг зогсоож, өтгөрүүлэх ид шидтэй юм. Үр дүнгээ өгтөл энэхүү аргыг байнга хэрэглэж болно. 



Эх сурвалж : 1000jor.mn

Үс уналтыг зогсоож, өтгөрүүлэх шилдэг жор


Агшаасан цагаан будаа нь цатгалт сайтай, тэжээллэг чанар ихтэйн дээр бага илчит хүнс юм. Хүнсний илчлэгийн хүснэгтээс харахад 100гр. будааны илчлэг 330ккал. гэж байгаа нь их мэт. Гэхдээ энэ нь түүхий будаанд хамаарах тоо юм. Тэгэхээр 100гр. агшаасан будаа 110 ккал. илчлэг агуулна гэсэн үг. Цагаан будааны бас нэг сайн тал нь биенээс бодисын солилцооны явцад үүсдэг хор, илүүдэл давс, шлак зэргийг гадагшлуулна. Тэгэхээр энэ шалтгаанаар ч бас биеийн жин буурах юм. Нэг сумаар хоёр туулай буудаж байна гэсэн үг.

Хэрэглэх заавар.

Цагаан будааны дэглэм олон хувилбартай байдаг. Бүх хувилбарын гол дүрэм нь, нэгдүгээрт, хальслаагүй будаа хэрэглэх,хоёрдугаарт, будаанд давс, амтлагч мэтийн ямар нэгэн юм холихгүй байх. Жаахан цуугаар амталж л болно. Гуравдугаарт, аль болох их ус уух хэрэгтэй. Мөн ногоон цай болон өөрөө шахсан шинэ алимны шүүс уухад болно.

3 хоногын дэглэм баривал өдөрт нэг стакан будааг агшаагаад түүнийгээ иднэ, ус юмуу дөнгөж шахсан алимны шүүс ууна.

14 хоног тэсэхээр шийдсэн бол, арай зөөлнөөр үзнэ. Будаан дээр ногоо, жимс нэмэгдэнэ. Өдөрт 200 гр. будааг агшааж иднэ. Өглөөд будаанаасаа каш болгон усанд чанаад, хатаасан жимс нэмээд идэхэд болно. Дээрээс нь нэг алим, ногоон цай ууна. Өдөр нь будаа агшаагаад, дээр нь жигнэсэн, эсвэл чанасан ногоо /төмснөөс бусад/ нэмж хутгаад идэхэд сайхан хоол болно. Ногоо чанасан шөлөө ууж болно. Оройн хоолондоо ногооны салат, жижиг аяга будаатай хэрэглэнэ. Чихэрлэг юм идмээр санагдаад болохгүй бол хэдэн үзэм, чавга зөвшөөрөгддөг.

Үр дүн.

3 хоногын дэглэмээр 2,5 кг хасагдана, гэхдээ үүний тал нь организмд байсан илүүдэл ус юм. 14 хоногын дэглэмээр 5кг өөхөө гээж болно.

Давуу талууд.

-Цагаан будаа нь олон амттай хоолны бүрэлдхүүнд ордог гэдэг утгаараа бусад дэглэмийг бодвол арай илүү амттай сайхан дэглэм юм.

-Цагаан будаа цатгалт сайтай учраас энэ дэглэмийн үеээр өлсөөд сүйд болоод байхгүй.

-Нүүрэнд батга гардаг байсан бол болино, гэхдээ буцаад хуучнаараа хооллоод байвал дахиад гарах нь мэдээж.

-Цусны даралт ихэддэг бол хэвийн болно.

Сул талууд.

-Цагаан будаа биеийг хэрэгцээгүй бодисноос цэвэрлэдэг боловч, ашигтай бодисыг ч бас гадагшлуулдаг талтай. Ялангуяа калий амархан гадагшилдаг. Тиймээс, витамин комплекс ууж байх хэрэгтэй болно.

-Цагаан будаа өтгөн хатаах үйлчилгээтэй нь “хэцүүхэн”.

-Махнаас бүрэн татгалзах шаардлагатай.

Цагаан будаа хэрэглэн 3 хоногт 2,5 кг турах дэглэм